Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ МИНИЙ НҮДЭЭР” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-09-21

Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 25 жилийн ой, Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион байгуулах салбар комиссын даргийн захирамжаар Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт миний нүдээр” гар зургийн уралдааныг зарлан 11 сургуулийн 42 сурагч бүтээлээ ирүүллээ. Шилдэг бүтээлүүдээр 2015 оны 09 дүгээр сарын 9-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд үзэсгэлэн гарган нийтэд танилцууллаа.

Шилдэг бүтээлийн эзэд
Ахлах ангийн сурагчдын бүтээлээс
1 дүгээр байр- Мон-Турк сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Золзаяа
2 дугаар байр- Оюунлаг сургуулийн 11б ангийн сурагч Б.Буянзаяа
3 дугаар байр- Оюунлаг сургуулийн 11а ангийн сурагч Б.Энх-Амгалан
Тусгай байр- Амгалан цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч М.Дөлгөөнмөрөн

Дунд ангийн сурагчдын бүтээлээс
1 дүгээр байр- Арвис ЕБС-ын 8а ангийн сурагч Э.Амина
2 дугаар байр- 111 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч Ц.Ариунжаргал
3 дугаар байр- 55 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Ж.Мөнхбаатар
Тусгай байр- Улаанбаатар ЕБС-ын 5а ангийн сурагч Ө.Хүслэн

нар шалгарч 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хурлын удирдлагууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнан урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%