Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны иргэдийн хүсэлт санаачлага, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн байна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар цагдаагийн байгууллагаас гаргасан 3,7 дугаар хороонд гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн амгалан тайван амьдрах нөхцөлгүй байгаа байдлыг харгалзан үзэж холбогдох шийдвэр гаргаж байгаагаа Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү хэллээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд уламжилахаар болсон байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, “Нийслэл дүүрэг хоёр салшгүй хамгщтын ажиллагаатай байж, аливаа асуудлыг хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг. Баянзүрх дүүргийн 3,7 дугаар хорооны оршин суугчдын хувьд ялангуяа шөнө оройн цагаар маш хүнд нөхцөлд амьдардаг гэж хэлж болно. Цаг хэтрүүлэн хууль зөрчиж ажиллаж байгаа баар цэнгээний газруудад үйлчлүүлсэн иргэдийн соёлч боловсон биш харилцаа, хөгжим дуу болон бусад байдлаас үүссэн дуу чимээнээс болж тус хорооны оршин суугчид дайжихдаа тулаад байна. Баар цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Зөвхөн 3.7 дугаар хорооны нутагт гарсан гэмт хэргийн дийлэнх нь танхай, дээрэм, хулгай, цаашилбал хүчингийн гэмт хэрэг эзэлж байгаа нь энэ асуудалд анхаарал тавих зүй ёсны шаардлага бий болсныг харуулж байна. Нэг зүйлийг хэлэхэд 3.7 дугаар хорооны иргэд маань ч дуу чимээнээс дутахгүй гэмт хэргийн тухайлбал, танхай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болдог байдал удаа дараа гарсан. Баар цэнгээний газрыг дагаж гэмт хэргийн нөхцөл байдал үүсээд байгаа нь мөн согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол ч олон байгаа нь бидний санааг зовоож байна.
Зөвхөн 3, 7 дугаар хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 аж ахуй нэгж байна. Энэ тоонд архи согтууруулах ундаа худалдаалдаг бөөний цэг, худалдааны газрууд, том жижиг зочид буудлыг оруулаагүй байгааг анхаарах хэрэгтэй.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороодын нутаг дэвсгэр буюу Сансар үйлчилгээний төв буюу 3 дугаар хорооны нутаг 23, Баянцээлийн гудамж дагуу 37 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг юм байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл байдал, тав тух нь алдагдаж байгаа тухай оршин суугчдаас ирүүлсэн удаа дараагийн гомдлын дагуу дүүргийн цагдаагийн хэлтэс, худалдаа үйлчилгээний хэлтсээс явуулсан судалгааны дүнг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэж 3, 7 дугаар хороог “Архигүй-Амар тайван хороо” болгох саналыг дэмжиж шийдвэрлэсэн байна.