Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спорт тэмцээн зохиогдлоо

2015-06-22

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хорооноос санаачлан ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн дунд зохион байгуулдаг спорт өдөрлөг 2 дахь жилдээ амжилттай боллоо. Спорт өдөрлөгөөр ИТХ-ын Төлөөлөгчид, 28 хорооны ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид хөгжөөнт тэмцээн, багийн ахлагчдын, багийн буухиа гүйлт гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө. Анхан шатны нэгжид ажилаж байгаа ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг танилцуулах зорилготой нөхөрсөг спорт тэмцээний хөгжөөнт тэмцээний төрөлд 1-р байрыг 21-р хороо, 2-р байрыг 25-р хороо, 3-р байрыг 2-р хороо эзэлсэн бол, багийн ахлагчдын тэмцээнд 1-р байранд 10-р хороог төлөөлж оролцсон төлөөлөгч Т.Гантөр , 2-р байранд 25-р хорооны тэргүүлэгч Дөлгөөн , 3-р байранд 8-р хорооны Иргэний танхимын ажилтан Энхдөл нар тус тус шалгарсан. Багийн дунд зохиогдсон буухиа тэмцээнд 26-р хорооны баг тамирчид тэргүүлсэн бол 2, 3-р байрыг 19,25-р хорооны баг тамирчид хүртсэн юм. Нийлбэр оноогоор энэ жилийн аварга багаар 25-р хороо шалгарч цомын эзэн болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%