Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүргийн иргэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төсөлтэй танилцлаа

2015-04-21

Баянзүрх дүүргийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачлагаар Цагдаагийн Ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран ““Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг дүүргийн иргэдэд танилцуулж байна. Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн 6821 иргэнийг хамруулсан гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр түүвэр судалгааг явуулахад, иргэдийн 50 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн санаачилсан  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг дүүргийн иргэддээ танилцуулж, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг таниулахад оршиж байгаа юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%