Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа

2015-04-15

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХАРЬЯА ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН АНХААРАЛД!!!

Эссэ бичлэгийн уралдаан
зохион байгуулах тухай

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, 14.2.3, 14.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.    Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжил, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг өсвөр үеийнхэнд танин мэдүүлэхзорилгоор дүүргийнЕрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүсэл, хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсугай.
2.    Эссэ бичлэгийн уралдааны удирдамжийг нэгдүгээр, зарцуулагдах хөрөнгийг хоёрдугаар, уралдаан дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.    Уралдаанд шаардагдах840 000 /найман зуун дөчин мянган/ төгрөгний 580 000 /таван зуун наян мянган/ төгрөгийг шагнал урамшууллын зардлаас, 260 000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгийг төлбөр хураамжийн зардлаас гаргахыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Ч.Мэндсайхан/, нягтлан бодогч /Н.Хүрэлбаатар/ нарт зөвшөөрсүгэй.
4.    Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Ч.Мэндсайхан/-д үүрэг болгосугай.

ДАРГА                                        Ц.БАТХҮҮ

Дүүргийн ИТХ-ын  даргын 
2015 оны  ......-р сарын ....-ны
өдрийн  ..... тоот захирамжийн
 нэгдүгээр хавсралт

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
“ЭССЭ”БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго
Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжил, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг өсвөр үеийнхэнд танин мэдүүлэхэд оршино.

Сэдэв:  “БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ"
               
                    Хоёр. Тавигдах шаардлага
Сургууль:
-    Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалт, бүрэн эрх, Ажлын албаны чиг үүргийг сурагчдад таниулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулсан байх
-    Сурагчдыг идэвхтэй оролцуулсан байх
-    Тодорхой ажил зохион байгуулж тайлангаа 05 дугаарсарын06-ны өдрийн 16 цагаас өмнөБаянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 314 тоотод цаасан хэлбэрээр  ирүүлэх

Сурагчид:
-    Баянзүрх дүүргийн ЕБС-ын 10-12 ангийн сурагч байх
-    ИТХ, ИНХ-ын эрх зүйн зохицуулалт, чиг үүрэг, зохион байгуулалт, бүрэн эрх, Ажлын албаны чиг үүргийг түлхүү тусгасан байх
-    Үгүсгийнболонутганайруулгыналдаагүйбайх.
-    Эссэ нь 250-иас доошгүй үгтэйбайх ба үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12 байх
-    Өөрийновогнэр,холбогдохутас, сургууль,ангиадэлгэрэнгүйгээрбичих
-    Эссэг 2015оны05дугаар сарын09-ны өдрийн 15 цагаас өмнөБаянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 314 тоотод цаасан хэлбэрээр  өөрийн биеэр болон сургуулийн нийгмийн ажилтнаар дамжуулан ирүүлсэн байх
-    Хугацаахоцорсонболоншаардлагахангаагүйэссэгхүлээнавахгүй.
Жич: Сургууль тодорхой ажилзохион байгуулаагүй нь сурагчдын оноонд нөлөөлөхгүй болно.
Гурав. Уралдааныг дүгнэх комисс

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг шалгаруулна.

Дөрөв. Шагнал, урамшуулал

Сургууль:
Шилдэг 1 сургууль- Цом, Өргөмжлөл, 100 000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
Сурагчид: 
1-р байр 1-  Алтан медаль, Өргөмжлөл, 100 000  төгрөг, дурсгалын зүйл
2-р байр 1-  Мөнгөн медаль, Өргөмжлөл, 80 000 төгрөг, дурсгалын зүйл
3-р байр 1-  Хүрэл медаль, Өргөмжлөл, 60 000 төгрөг, дурсгалын зүйл

4-р байр 1-  Өргөмжлөл, 50 000 төгрөг, дурсгалын зүйл
5-р байр 1-  Өргөмжлөл, 40 000 төгрөг, дурсгалын зүйл
Тусгай байр 5- Өргөмжлөл, 30 000 төгрөг,  дурсгалын зүйлээр тус тус шагнаж урамшуулна.

Тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарсан эссэг Баянзүрх дүүргийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.

Тав. Шалгаруулалт

Хурлын Ажлын албанд ирүүлсэн эссэнээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан ажлын хэсэг шалгуур үзүүлэлтийн дагуу хамгийн өндөр оноо авсан шилдэг 10 эссэ, идэвхтэй оролцсон 1 сургуулийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг утсаар холбогдож мэдэгдэнэ.

ХОЛБОГДОХ УТАС: 51-263203

БЗД-ийн ИТХ-ын Ажлын алба


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%