Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо

2015-04-15

Хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд соёлтой оролцож, өөрийн эрүүл мэнд амь насаа хамгаалах дадал эзэмшүүлэх зорилго бүхий “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн Баянзүрх дүүргийн хэмжээнд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргийн харьяа 17 цэцэрлэгийн 204 хүүхэд, 40 орчим багш нар оролцож, өөрсдийн авхаалж самбаагаа сорьсон юм. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: “Ногоон гэрэл-Цагаан шугам гэсэн нэрээр энэ тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогддог. Анхны оролцогчид нь одоо 18, 19 настай залуус болсон байгаа. Замын хөдөлгөөний соёл бол хүүхэд бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлийн нэг. Хүүхэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурснаар өөрийгөө төдийгүй найзуудаа хамгаалж байгаа хэрэг юм. Тиймээс энэ тэмцээний үр дүн маш тодорхой. Хүүхэд, багачуудаа бэлдэн өрсөлдүүлж байгаа багш нар, эцэг эхчүүдэд бүгдэд нь баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм. 1-р байрыг 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг, 2-р байрыг 147 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг 3-р байрыг 52-р цэцэрлэгийн “Супер цагдаа” баг, тусгай байрыг 122-р цэцэрлэгийн баг тус тус эзэллээ. Дүүргийн УЗХорооны шагналаар 63, 64 дүгээр цэцэрлэгүүд шагнагдсан байна. Түрүүлсэн баг удахгүй болох нийслэлийн тэмцээнд өрсөлдөнө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%