Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын нийгмийн бодлогын хорооны гишүүд сургалтанд хамрагдлаа

2015-04-10

Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн санаачлагаар  ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны гишүүдэд сургалт хийлээ. Энэ удаагийн сургалтаар БСШУЯам, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯам, ЭМСЯ-наас 2015 оны бодлого, зорилт, төлөвлөгөөний танилцуулгаа тавьсан юм. Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга С.Сайханбаяр өнгөрсөн онд хийгдсэн ажил болон цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх арга зам, нөхцөл, төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Ингэснээр төрийн захиргааны төв байгууллагын 2015 оны бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээ, мэдээлэл авснаар нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгдсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх, бодитой ажлын санаа авах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах, цаашид хамтран ажиллах бололцоог бүрдүүлдэг юм. Тиймээс энэ удаагийн сургалт байгууллага хоорондын төдийгүй цаашид хийгдэх олон ажлын уялдааг сайжруулахад чухал үр дүнтэй сургалт болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%