Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүрэгт дахин нэг цэцэрлэг ашиглалтанд орлоо

2015-03-24

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 2 давхар цэцэрлэг баригдаж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Цэцэрлэг барьсан газар өмнө нь автомашины гарааш байсан бөгөөд иргэдийн санаачлагаар газрыг чөлөөлж, орон нугийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан байна. 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд Баянзүрх дүүрэгт 4,4 тэрбум төгрөг төсөвлөгдөж, иргэдээс ямар ажил хийх тухай санал авахад “Төрийн өмчит цэцэрлэггүй хороодод цэцэрлэг бариулъя” гэсэн санал хамгийн их ирсэн байна. Ийнхүү иргэдийн хүсэлтээр 4, 7, 21, 28 дугаар хороонд 150-300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ажил эхлүүлсний нэг нь ийн ашиглалтанд орж байгаа юм. 7 дугаар хорооны цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч одоогоор 180 хүүхэд бүртгэж, хүлээн аваад байна.  “Дэлгэрэх” констракшн цэцэрлэгийг барьсан бөгөөд даацын, дулаалгат хавтан буюу SIP хавтангаар анх удаа цэцэрлэг барьсан байна. Энэ технологийн онцлог нь 100 хувь байгалийн гаралтай нано технологи аж. Өндөр хөгжилтэй орнуудад SIP технологиор хүүхдийн цэцэрлэг, сургууль эмнэлэг барих нь түгээмэл байдаг нь эрүүл ахуйн шаардлага стандартыг бүрэн хангаж чаддагтай холбоотой юм байна. Мөн гүйцэтгэгчдийн зүгээс энэ хэмжээний хүчин чадалтай цэцэрлэгийг сарын дотор барина гэж тодотгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%