Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“Математик стандарт-2015” уралдааны дүн гарлаа

2015-03-18

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил санаачлан жил бүр уламжлал болгон зохиогддог  “Математик стандарт-2015” бодлогын уралдааны дүн гарч, аваргуудаа шалгарууллаа. Энэ жил 4-12 дугаар ангийн 838 сурагч бодлогын уралдаанд оролцож, мэдлэг чадвараа сорьсон байна. Тэдгээр сурагчдын шагналыг ИТХ-ын дарга Ц.Батхүү, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч С.Гантулга, Төлөөлөгч Г.Эрхэмбаяр, Ш.Ганчимэг нар гардуулан өгсөн юм.  4-р ангийнхны дунд явагдсан уралдаанд 92-р сургуулийн сурагч Н.Өсөхбаяр алтан медаль, 92-р сургуулийн сурагч Т.Хурах-Эрдэнэ мөнгөн медаль, 97-р сургуулийн сурагч А.Хансүлд хүрэл медаль, 5-р ангийн сурагчдаас 111-р сургуулийн сурагч Н.Золжаргал алт, “Шавь” цогцолборын сурагч Б.Анужин мөнгө, 33-р сургуулийн сурагч Билгүүнтамир хүрэл, 6-р ангийн сурагчдаас “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч Мэнд-Амар алт, 84-р сургуулийн сурагч А.Саруул мөнгө, 33-р сургуулийн Анар хүрэл, 7-р ангийн сурагчдаас 84-р сургуулийн сурагч Есүйжин алт, 97-р сургуулийн сурагч М.Өлзийхишиг мөнгө, “Тэмүжин-Өрлөг” сургуулийн сурагч Т.Пүрэвдорж хүрэл медалийг тус тус хүртлээ. Ахлах ангийнхан буюу 8 дугаар ангийн сурагчдаас 48-р сургуулийн сурагч Б.Дөлгөөнхараа алт, 53-р сургуулийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ мөнгө, 84-р сургуулийн сурагч Ц.Балжинням хүрэл медаль, 9-р ангийн сурагчдаас 84-р сургуулийн сурагч Эрдэнээ алт, 21-р сургуулийн сурагч Ц.Номин-Эрдэнэ мөнгө, “Баянзүрх” цогцолборын сурагч Болорхишиг хүрэл, 10-р ангийн сурагчдаас 44-р сургуулийн сурагч С.Номуунаа алт, У.Ичинхорлоо мөнгө, О.Номуундарь хүрэл, 11-р сурагчдаас 14-р сургуулийн сурагч У.Хажидсүрэн алт, 33-р сургуулийн сурагч Ану мөнгө, 14-р сургуулийн сурагч Э.Ариунзаяа хүрэл медаль хүртсэн бол 12-р ангийн сурагчдаас 21-р сургуулийн сурагч Д.Бат-Орших алтан медаль, 33-р сургуулийн сурагч Б.Батчингис мөнгөн медаль, 33-р сургуулийн сурагч Б.Мөнх-Оргил нар хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Багш нарын дунд явагдсан тэмцээний бага ангийн багш нарын төрөлд 85-р сургуулийн багш О.Баярмаа алтан медаль, 14-р сургуулийн багш Д.Бямбасан мөнгөн медаль, 97-р сургуулийн багш К.Баярмаа хүрэл медаль хүртлээ. Дунд ангийн багш нарын төрөлд 16-р сургуулийн багш Болорчулуун алт, 1-р сургуулийн багш Баянгол мөнгөн медаль, 15-р сургуулийн багш Н.Баясгалан нар тус тус хүрэл медалийн эзэд болсон юм. “Математик стандарт” бодлогын тэмцээн оролцогчдын тоо болоод чанарын хувьд ахиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
 
 
 


                              
     
                          
            
            
            
            
            
            
            
            
            
            
            




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%