Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

3 сая дахь иргэний үе чацуутан Баянзүрхчүүд батламжаа гардлаа

2015-03-09

Баянзүрх дүүрэгт Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан болж 20 бяцхан үрс мэндэлжээ. Тэдгээр багачууддаа өнөөдөр хүндэтгэл үзүүлэн, батламж гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар оролцсон юм. 3 сая дахь иргэнтэй 8 дугаар хорооны иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэ хамгийн ойр мэндэлсэн бөгөөд энэ өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас олгогдсон 70 сая төрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний орон сууц олгох батламжийг нь давхар гардуулан өглөө. Шинээр мэндэлсэн иргэдэд 3 сая дахь иргэний үе чацуутанг баталсан батламж, 3 сая төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр, мөн эхчүүдэд 3 сая дахь иргэний үе чацуутныг төрүүлсэн батламжийг тус тус гардууллаа. 3 сая дахь иргэний үе чацуутнууддаа эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%