Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“Иргэний оролцоог хангахад тулгарч байгаа асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам” туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо

2015-01-28

Нийслэлийн иргэний оролцооны хэлтсээс санаачлан 9 дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн ажилтан, албан хаагчид, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулж эхлээд байгаа. Баянзүрх дүүрэгт зохиогдсон энэ удаагийн уулзалт “Иргэний оролцоог хангахад тулгарч байгаа асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвтэйгээр өрнөж,  НИТХ-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, Нутгийн удирдлагын нийгэмлэгийн зохион байгуулагч Дөлгөөн болон бусад 9 дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн хамт олон оролцлоо. Иргэний оролцоог хангахад тулгарч буй асуудлууд болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар дүүргүүдийн Иргэний оролцооны хэлтсийнхэнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар харилцан туршлага солилцож “Зөвлөмж” боловсруулан шийдвэр гаргах түвшинд уламжлах зорилготойгоор энэ удаагийн уулзалтыг  зохион байгууллаа.  Энэ уулзалтын үр дүнд дүүргүүдийн Иргэний оролцооны хэлтэс болон Иргэний танхим хоорондын хамтын ажиллагаа сайжирч, мэргэжилтнүүд чадавхижих боломжтой юм. Дараагийн уулзалт Хан-Уул дүүрэгт болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%