Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт боллоо

2015-01-30

Удахгүй урин дулаан цаг ирж, барилга, бүтээн байгуулалтын их  ажил өрнөнө. Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангах, хөдөлмөр эрхлэгч иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ослоос урьдчилан сэргийлэх, дотоодын хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд энэ сургалтын зорилго оршиж байлаа. Сургалтанд дүүргийн нутаг дэвсгэрт барилгын угсралт, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнууд хамрагдсан юм. Иргэн, хүн бүр эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах эрхтэй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид иргэд, аж ахуйн нэгж байгууллагын сонирхсон асуултанд хариулт өгч, ярилцлаа. Аливаа осол болсны дараа шалгахаас илүү урьдчилан зөвлөгөө, санамж өгөх ажил зохиогдсонд оролцогчид талархалтай байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%