Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийлээ

2015-01-06

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийж, Нийслэлийн засаг даргаас  2014 онд хийсэн ажил, 2015 онд хийх ажлын талаар ярилцлаа. Уулзалтанд НЗАА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, НЗАА-ны үйл ажиллагаа мониторингийн хэлтсийн дарга Н.Батсүх, НЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, НЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр, НЗАА-ны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар оролцсон юм. Тус ажил хэрэгч уулзалтаар Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас дүүрэг, хорооны бүтцэд өөрчлөлт оруулах саналаа танилцуулж, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн саналыг сонссон юм. Нийслэл хотыг хөгжүүлэхэд “Хороодод эрх мэдлийг олгох нь зөв ” гэдэгтэй Нийслэлийн удирдлагууд болон дүүргийн төлөөлөгчид санал нэгтэй байлаа. Ингэснээр дүүргийн хороод асуудлаа өөрсдөө шийддэг болж, хөрөнгө мөнгө хүлээж, хугацаа алддаг явдал арилах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%