Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИНХ-ын дарга “Шилэн дансны тухай хууль”-ийн сургалтанд хамрагдлаа

2014-12-26

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар батлагдсан “Шилэн данс”-ны хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн ИТХ-аас ИНХ-ын дарга нарт “Шилэн данс”-ны хуулийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн 22 хорооны ИНХ-ын дарга нар оролцсон бөгөөд дүүргийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Наранчимэг тус хуулийн төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод нээлттэй үйл ажиллагаа, олон нийтийн хяналтыг бий болгох боломжтоор хангах гэсэн 3 чухал асуудлыг тэдэнд тайлбарлан таниулсан юм. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн хэрэгжилтийг хангахаар санхүүгийн тайлангаа 7 хоног, сар, улирал, жилээр нийтэд мэдээлж байх болно.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%