Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан боллоо

2014-12-16

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан хуралдаж
•    Дүүргийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2014 онд хийсэн ажлын тайлан мөн Хурлын Ажлын албанаас 2014 онд хийсэн ажлын тухай
•    Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт болон 2015 оны зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай
•    Дүүргийн 2014 оны Төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон 2015 оны Төсвийн төслийн тухай
•    Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай гэсэн 4 үндсэн асуудлыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэн, 2015 оны зорилтыг батлахдаа
    Баянзүрх-Эрүүл иргэн-27 ажил
    Баянзүрх-Боловсролтой иргэн-22 ажил
    Баянзүрх-Баян иргэн-27 ажил
    Баянзүрх-Баталгаатай иргэн-23 ажил
    Баянзүрх-Бохирдолгүй ирээдүй-16 ажил гэсэн нийт 115 ажлыг хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөг баталлаа.
Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа:
    Дүүргийн газар  ашиглалтын менежмэнтийг улам боловсронгуй болгох зорилт тавьсан
    Оршин суугчдын амьдрах, ажил үйлчилгээг явуулах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн
    Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад ихээхэн анхаарсан
    Газрын зөрчил, маргааныг аль болох багасгахад чиглэсэн
    Газрын төлбөр, хураамжийг багасгаж барагдуулахад чиглэсэн төлөвлөгөөг баталсан байна.
Түүнчлэн дүүргийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж, Засгийн газрын 147 дугаар тогтоолын хүрээнд доорх зардлуудыг хэмнэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1.    Бичиг хэргийн зардлыг 24,8 сая төгрөгөөр
2.    Гадаад албан томилолтын зардлыг 120,6 сая төгрөгөөр
3.    Эд хогшил худалдан авах зардлыг 171,3 сая төгрөгөөр
4.    Хичээл үйлдвэрийн дадлага хийх зардлыг 35,8 сая төгрөгөөр
5.    Урсгал засварын зардлыг 103,9 сая төгрөгөөр
6.    Биеийн тамир, уралдаан тэмцээний зардлыг 23,3 сая төгрөгөөр бууруулахаар
7.    Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшууллын зардлыг 441, 1 сая төгрөгөөр
8.    Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлыг 684,1 сая төгрөгөөр
9.    Дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, “Шижир” амралт, Усан спорт сургалтын төвийг дүүргийн төсвөөс санхүүжүүлэхгүй, Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгохоор тус тус тооцсон байна.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%