Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Хурлаас байгуулсан байгууллага, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд Төлөөлөгчдөд өөрсдийн хариуцсан ажлын талаар тайлан тавьлаа

2014-12-10

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Хурлаас байгуулсан орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд дүүргийн Төлөөлөгчдөд 2014 оны 11 дүгээр сарын байдлаарх үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, түүний биелэлтийн талаарх танилцуулах илтгэл, сонсгол зохион байгуулагдлаа. Сонсголд:
•    Засаг даргын тамгын газар
•    Санхүү, төрийн сангийн хэлтэс
•    Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс
•    Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв
•    Дүүрэг хөгжлийн төв
•    Захиргаа, хуулийн хэлтэс
•    Цэргийн штаб
•    Ахмадын хороо
•    Нийгмийн хөгжлийн хэлтэс
•    Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
•    Хөдөлмөрийн хэлтэс
•    Соёлын ордон
•    Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
•    Боловсролын хэлтэс
•    Дэд бүтэц, тохижилтын хэлтэс
•    Нийтлэг үйлчилгээний газар-1
•    Нийтлэг үйлчилгээний газар-2
•    Нийтлэг үйлчилгээний газар-3
•    Нийтлэг үйлчилгээний газар-4
•    Өмч, газрын харилцааны алба
•    Худалдаа, үйлчилгээний хэлтэс
•    Баянзүрх-Шижир ОНӨҮГ
•    Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах дэд комисс
•    Усан спорт сургалтын төв зэрэг байгууллагууд оролцсон юм.
Тайланд 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлт, 2014 оын төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, Төсвийн хэмнэлттэй горимд шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоолын хэрэгжилт, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлсэн байдал, Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт гэсэн асуудлуудыг тусгаж, хэлэлцлээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ийнхүү үйл ажиллагаагаа тайлагнаснаар дүүргийн харьяа байгууллага, хэлтэс ажлын чанар, бүтээмжигд нөлөөлөөд зогсохгүй Төлөөлөгчид цаашид сонгогч иргэдийнхээ төлөө хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулахад нөлөөлнө гэж үзэж байна.

                  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%