Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗСЗ-өөс цагдаагийн 3 дугаар хэлтэст 7 сая төгрөгний үнэ бүхий оффисын тавилга гардууллаа

2014-12-07

Баянзүрх дүүрэгт Цагдаагийн 3 дугаар хэлтэс 10 дугаар сард нээлтээ хийж, иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө ажиллаж байгаа. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл цагдаагийн хэлтсүүдтэй байнга хамтран ажиллаж, тэдний ажлын бүтээмжинд анхаарал тавьж байдаг. Энэ удаа Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хамт олонд 7 сая төгрөгний үнэ бүхий 4 ширхэг иж бүрэн компьютер, принтер, оффисийн ширээ, сандал бэлэглэлээ. ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Батхүү “Цагдаагийн байгууллага иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг, минуттай уралддаг ажил учраас хамгийн сайн техник, хэрэгсэлтэй байх нь чухал” гэсэн юм. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дүүргийнхээ хамгийн алслагдсан хороод болох 8, 9, 10, 11, 12, 20, 23 , 28 дугаар хороодын иргэдэд үйлчилдэг юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%