Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхэд-Хууль” дэвжээ тэмцээн боллоо.

2014-12-01

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хүүхэд-Хууль” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. “Амар тайван орчинг хамтдаа бүтээе” уриан дор зохиогдох дэвжээ тэмцээн нь амар тайван орчинг бүрдүүлэхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний бүтээлч санал санаачлагыг дэмжих, хууль дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.  2 үе шаттайгаар зохиогдсон тэмцээний эхний шалгаруулалт сургууль тус бүр зохиогдож, 2 дугаар шатанд шалгарсан 15 баг авьяас чадвар, авхаалж самбаагаа сорьлоо. Тун өрсөлдөөнтэй болсон тэмцээний 1 дүгээр байрыг 97 дугаар сургууль эзэлж өргөмжлөл 400 мянган төгрөг, 2 дугаар байрыг 44 дүгээр сургууль эзэлж өргөмжлөл 300 мянган төгрөг, 84 дүгээр сургууль 3 дугаар байр эзэлж өргөмжлөл 200 мянган төгрөгөөр шагнуулсан байна. Тэмцээнд оролцсон хүүхдүүдээс “Шилдэг сурагч”-аар Амгалан цогцолбор сургуулийн сурагч Х.Уянга шалгарч өргөмжлөл 100 мянган төгрөгийн шагнал авлаа. “Хүүхэд-Хууль” дэвжээ тэмцээн тун сонирхолтой болж,  сурагчид идэвхитэй оролцсон нь тэдний бэлдсэн үзүүлбэрүүдээс харагдаж байсан юм. 2014 оны 9 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 442 хүүхэд гэмт хэрэгт холбогдсоноос 72 хүүхэд Баянзүрх дүүргийн харьяалалтай байна. Тиймээс сурагчид, эцэг эх, багш нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэн дэвжээ тэмцээнээр дамжуулан сурагчдын хуулийн мэдлэгийг бататгахыг зорьсон гэж тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Батхүү ярьсан юм.  Хамт олон, найз нөхдөө дэмжихээр ирсэн сурагчдын дунд хөгжөөн дэмжигчдийн тэмцээн зохион байгуулж 3 сурагчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%