Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Шатрын тэмцээн зохион байгуулагдлаа

2014-11-10

Монгол Улсад шинэ “Үндсэн хууль” батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Оюунлаг иргэдтэй нийслэлийн төлөө” уриатай Баянзүрх дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 төрлөөр явагдсан тэмцээнд дүүргийн 28 хорооны эрэгтэй 70, эмэгтэй 23 шатарчин оролцсон юм. Тэмцээний эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд 25 дугаар хорооны иргэн Б.Буянмөнх
Хоёрдугаар байранд 2 дугаар хорооны иргэн Б.Цэцэнбаатар
Гуравдугаар байранд 5 дугаар хорооны иргэн Г.Лхагва
Эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд 20 дугаар хорооны иргэн М.Тогтохбаяр
Хоёрдугаар байранд 15 дугаар хорооны иргэн Б.Оюунбилэг
Гуравдугаар байранд 5 дугаар хорооны иргэн Ч.Наранцэцэг нар шалгарсан бол
“Ахмад тамирчин”  шатарчнаар 1 дүгээр хорооны иргэн 81 настай Н.Цэрэн, “Оюунлаг түшээ” залуу шатарчнаар Б.Маргад-Эрдэнэ нар шагнагдлаа. Шагналыг  ИТХ-ын дарга Ц.Батхүү, Иргэний танхимын дарга Ё.Оюунчимэг, ИТХ-ын төлөөлөгч, хуулийн зөвлөх Д.Нэргүй,  Монгол Улсны гавъяат тамирчин Т.Үйтүмэн нар гардуулав.
Мөн эхний байранд шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчдад Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг гардууллаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%