Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны мэргэжилтнүүд сургалтанд хамрагдлаа

2014-11-26

Монголын Нутгийн Удирдлагын нийгэмлэгээс нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран нийслэл болон 9 дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгууллаа. Баянзүрх дүүргээс ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Ц.Батхүү, Хурлын Хууль, хяналтын хорооны дарга, Төлөөлөгч А.Мишигдорж, Хурлын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан болон Төлөөлөгчид, Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд Нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоо, санаачлага, шийдлийг нэмэгдүүлэхэд энэ сургалтын зорилго оршиж байсан юм.  Сургалтанд оролцсон нийслэл болон 9 дүүргийн ГХУСАЗСЗ-өөс өөрсдийн хийж, хэрэгжүүлсэн ажлаа бусаддаа тайлагнасан байна. ЦЕГ-ын 2014 оны эхний 9 сарын гэмт хэргийн судалгаагаар өмнөх оны мөн үеийнхээс 10,8 хувийн өсөлттэй байна гэсэн дүн мэдээ гарчээ. Тиймээс гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиг үүргийг Цагдаагийн байгууллага, Нутгийн удирдлагын болон захиргааны, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зүй ёсны шаардлага байгаа нь харагдаж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%