Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИНХ-ын дарга нар ХУД-т зочиллоо

2014-11-26

Баянзүрх дүүргийн ИТХ-аас 28 хорооны ИНХ-ын дарга нараа чадавхижуулах зорилгоор бусад дүүргийн ИТХ болон ИНХ-ын байгууллагатай харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулдаг. Энэ удаа дүүргийн 28 хорооны ИНХ-ын дарга, Хуулийн хэлстийн дарга Г.Энхтайван, мэргэжилтэн О.Билгүүн нар ХУД-ийн ИТХ болон 2, 3, 14 дүгээр хороодод зочилж, тэргүүн туршлага, Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хоорондын уялдаа, холбоог хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо. ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Ажлын албаны дарга Б.Хандсүрэн, ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг нар хүлээн авсан юм.  ХУД-ийн ИНХ-ын дарга нар дотроо өөрсдийн зөвлөлийн даргыг сонгосон бөгөөд ИНХ-ын дарга нар нь дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилд оролцдог байна. Тэдний тэргүүн туршлагыг дүүрэгтээ хэрэгжүүлэхээр 2 дугаар хорооны ИНХ-ын дарга  О.Мэндсайхан сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%