Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянгол дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа

2014-11-12

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас Иргэдийн Нийтийн Хурлын дарга нараа чадавхижуулах зорилгоор Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Баянзүрх дүүргийн 28 хорооны ИНХ-ын дарга, ИТХ-ын Ажлын албаны Хуулийн хэлтсийн дарга Г.Энхтайван, мэргэжилтэн О.Билгүүн нар оролцсон юм. Баянгол дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Иргэний танхимын дарга Ц.Уранбайгаль, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Ц.Батсүх нар хүлээн авч уулзан, Иргэний танхим болон Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын тухай ярилцлаа. Тус 7 дугаар хорооны тухайд Иргэний танхим 2 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа, өглөөд иргэдэд зориулсан иогийн сургалт явуулж, номын санг тохижуулснаар хүүхэд, багачууд ч ихээр үйлчлүүлдэг байна. Дүүрэг хоорондоо сайн туршлагаа хуваалцсанаар ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж ИНХ-ын дарга нар үзэж, энэхүү өдөрлөгийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%