Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүргийн Төлөөлөгчид мод тарьлаа

2014-10-27

Энэ жилийн намрын бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэж, дүүргийн Төлөөлөгчид мод тарьлаа. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын дундах талбайг ногооруулахаар Төлөөлөгчид, Хурлын ажлын алба, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчид болон тус хороололтой хаяа дэрлэн байрладаг Дэчинравжайлан хийдийн лам хуврагууд хамтдаа ажиллалаа. Ахмадын хорооллын дунд 88 мод тарьсан бөгөөд ирэх хавар гэхэд иргэдийн сэтгэлийг баясгасан сайхан төгөл бий болох нь. Тиймээс төлөөлөгчид тарьсан моддыг нь байнга усалж, арчилж байхыг тус хорооллын СӨХ-ийн даргад захьсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%