Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх-Дотно зүрх өдөрлөг боллоо

2014-06-26

Монгол Улсын Хөдөлмөрийн яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ сумын “Эрдэнэ” МСҮТ-д нийт 500-аад оюутнууд суралцдагаас 370 гаруй нь БЗД-ийн залуучууд байна.
Тиймээс тус МСҮТ-өөс дүүргийн удирдлагуудыг урьж “Баянзүрх-Дотно зүрх” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт ИТХ-ын дарга Ц.Батхүү, ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд болон 28 хорооны Засаг дарга нар оролцож, дүүргийн оюутнуудтайгаа уулзсан юм.
Дүүргийн удирдлагууд “Эрдэнэ” МСҮТ-д суралцахдаа мэдлэг, чадвар, авьяасаараа манлайлж байгаа оюутан, залуучуудаа урамшуулж, шагнасан бөгөөд оюутан У.Мөнх-Эрдэнэ, Л.Гантуяа, Х.Амарбаясгалан нар дүүргийн ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Цаашид хамтран ажиллах гэрээг үзэглэснээр 28 хорооны Засаг дарга бүр “Эрдэнэ” МСҮТ-ийн нэг багштай хамтран ажиллахаар боллоо. Сургалтын чанар, үйлдвэрлэлийн дадлагаараа тэргүүлэгч тус төвд дүүргээс суралцагч оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд энэ гэрээний зорилго оршиж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%