Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дарга Ц.Батхүү дүүргийнхээ багш нарт "Олон улсын багш нарын өдөр"-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

2014-10-02

Боловсролын салбарын чанар хүртээмжийг дээшлүүлэн ажилаж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсдээ оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан ажиллаж яваа та бүхэнд дүүргийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа мянга, мянган багш нартаа Дэлхийн багш нарын өдрийн халуун мэндийг хүргэе.
Манай дүүрэг нийслэлийн бусад дүүргээс хүн амын тоогоороо хамгийн илүү, үүнийгээ дагаад сургууль, цэцэрлэгүүдийн тоо ч жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор Ерөнхий боловсролын 21 сургууль, улсын төсөв 29 цэцэрлэгтэй. Үүн дээр хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн тоог нэмбэл 39 сургууль, 130 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий боловсролын сургуульд 44 мянган сурагч суралцаж, 16 мянга шахам багачууд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр цэцэрлэгт хүмүүжиж байгаа нь манай дүүргийн 60 мянган иргэн өөр өөрсдийн сургууль, цэцэрлэгтээ эрдэм, мэдлэгийн далайгаар аялж байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч дүүрэгт ажиллаж байгаа багшлах боловсон хүчний тоогоор бусад дүүргүүдтэй адил байгаа нь багш нарын маань ажлын ачаалал маш их байгааг харуулж байна.
Ажил, хөдөлмөр өрнүүн дүүрэгт ажилаж, хөдөлмөрлөж байгаа багш нартаа дүүргийнхээ бяцхан иргэдийн сурч, мэдэх ариун үйлсэд оюун ухаанаа зориулан ажиллаж байгаа багш нартаа баярын мэндийг дахин хүргээд, амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%