Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дарга Ц.Батхүү дүүргийнхээ ахмадуудад зориулж мэндчилгээ дэвшүүллээ

2014-10-02

Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа ахмадын баярын халуун мэндийг хүргэе. НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр өдгөө 22 жил болж байна. Монголчууд бид ахмад настнуудаа хүндэтгэж, тэднийхээ үгийг сонсдог уламжлалтай.
Та бүхэн залуу нас, халуун сэтгэлээ зориулж явсны үр болж манай дүүрэг өдрөөс өдөрт өнгө нэмэн, урагшлан хөгжиж байна. Тиймээс ч бид дан ганц энэ өдөр гэлтгүй ахмад настнуудаа өдөр бүр баярлуулж явах хэрэгтэй юм. Та бүхний ахуй амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг сайхан байлгахад чиглэсэн олон ажлыг өнөөгийн төр, засгаас хийж хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд дүүрэг орон нутгийнхаа хэмжээнд Хурлын дарга миний бие цаг ямагт анхааран ажиллах болно. Дүүргийн зүгээс ахмадууд та бүхнээ халамжлаад зогсохгүй арвин их туршлага, ажилч хичээнгүй занг тань үнэлэн хөдөлмөр эрхлүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Ахмад настнууд маань өөрсдийн чадал, дадалд тохирсон хөдөлмөр эрхэлснээр сэтгэл санаа нь өөдрөг байж, эрүүл энх, урт удаан наслах бас нэгэн үндэс болно гэж би боддог юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%