Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид танилцлаа

2014-09-26

Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хэнтий аймгаас саналыг хүлээн авч, харилцан туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Туршлага солилцох уулзалтанд Хэнтий аймгийн болон Баянмөнх, Баянхутаг, Батширээт зэрэг сумдын удирдлагууд, хурлын төлөөлөгчид, ажлын албаны 17 хүн хүрэлцэн ирсэн юм. Уулзалтаар хурлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хуралдааны үйл явцын баримтжуулалт, эрх зүйн барим бичиг, ажлын албаны бүтэц орон тоо, зохион байгуулалтын талаар харилцан солилцлоо. Түүнчлэн хороодын Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулах тал дээр Баянзүрх дүүргээс суралцах зүйл их байгааг тэмдэглэсэн юм. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллахаа 2 тал мэдэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%