Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

3 дугаар хорооны өндөр настан О.Жигжидсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.

2014-09-04

Халхын голын ялалтын 75 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн О.Жигжидсүрэн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Түүний одонг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Халхын голын дайнд 20-хон настай залуу явахдаа 8 дугаар морьт дивизийн хуягтын жолооч, 23 дугаар морьт хороонд буудагч байжээ. О.Жигжидсүрэн гуай 95 насандаа энэ эрхэм одонг энгэртээ гялалзуулсандаа сэтгэл өндөр байж, хамт тулалдаж явсан журмын нөхдөө дурсаж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%