Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

27-р хорооны ТББ-ууд 102 дугаар сургуулийн гадна талбайг тохижуулжээ

2014-09-01

Баянзүрх дүүргийн 102 дугаар сургууль 27 дугаар хороо буюу Дарь-Эхийн гэр хороолол дунд байрладаг, хүн ам олонтой, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг хэсэгт байрладаг. Энэ жил тус сургууль бага ангийн 28, дунд ахлах ангийн 29, нийт 57 бүлэгт 1971 сурагчтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна. Өдөрт 3 ээлжээр хичээллэдэг тус сургууль 640 хүүхдийн багтаамжтай ч, өнөөдрийн байдлаар 3 дахин их ачаалалтай ажиллаж байна. Тус сургуулийн гадна талбайд тохижилт хийгдээгүйн улмаас цас, бороо орсон үед шалбааг тогтож, сурагчид сургууль руугаа орохын тулд шавхай туучих, хашаа давахаас өөр аргагүй болдог байсан бол тус хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмаа хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн бус байгууллагуудтай хамтран тохижилтын ажил хийж, сурагчдад хичээлийн шинэ жилийн бэлэг барилаа. Иргэдийн санаачлагаар хийгдсэн ажилд багш, сурагчид, эцэг эхчүүд ч талархаж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%