Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Эдийн засгийн мэдлэгийг иргэдэд

2014-08-19

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний Оролцооны хэлтсээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хороодын идэвхитэн, сонгуультнуудад эдийн засгийн мэдлэг боловсрол олгож, хувьцаа, үнэт цаасны зах зээлийн талаарх мэдээлэл, мэдлэгийг олгох шаталсан сургалтыг 2014 оны 07 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд дүүргийн "Иргэний танхим"-д амжилттай явууллаа. 
Уг сургалтанд хороодыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж 200 гаруй хэсгийн ахлагч, идэвхитэн сонгуультнуудыг хамруулсан бөгөөд хувьцаа, үнэт цаасны зах зээлийн талаарх мэдээлэл, мэдлэг олгосноос гадна Баянзүрх дүүргийн ИТХ-ын шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулга хийлээ.
Мөн тус сургалтаар 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс Нийслэлийн иргэдэд шинээр газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах болсонтой холбогдуулан “Цахим бүртгэл”-ийн системийн талаар болон хэрхэн холбогдож бүртгүүлэх талаар тодорхой мэдээллүүдийг өгч, хэвлэмэл гарын авлага материалыг тараалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%