Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗ - өөс хороодын Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа

2017-04-28

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус дүүргийн хороодын Засаг дарга нарт Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын талаар тодорхой ойлголт өгч, практикт хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өгөх зорилгоор 2017 оны 04 сарын 28 ны өдөр сургалт зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх О.Алтангэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ  хороодын Засаг дарга нар Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн хуулийн этгээдэд ямар хариуцлага оногдуулах эрх, үүргээ сайн таньж мэдсэнээр цаашид гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм гэдгийг онцолж дурдсан юм.  

 

Мөн тус сургалтаар 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, одоо УИХ аар хэлэлцэгдэж буй  Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтын талаар Хурлын Ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа болон шашны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг танилцуулж, Засаг дарга нарын зүгээс тус эрх зүйн зохицуулалттай холбогдуулан асуулт асууж, харилцан санал солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%