Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний суурь сургалт Баянзүрх дүүрэгт боллоо

2017-04-23

Улсын Их хурлын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ –ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн орон нутгийн бодлого боловсруулах, төсөв батлах, манлайлах, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон  “Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг” Төрийн бус байгууллага хамтран 2017 оны 04 сарын 21 нээс 04 сарын 22 ны хооронд “Resort World Terelj Hotel” –д сургалт зохион байгууллаа.

            Уг үндэсний суурь сургалтанд дүүргийн ИТХ - ын төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд хамрагдсан бөгөөд оролцогчдод Байгаль хамгаалал, газрын харилцаа, Орон нутгийн хөгжлийн сан,санхүүжилт, зарцуулалт, ИТХ-аас тавих хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах гэсэн сэдвүүдийн дагуу нэгдсэн мэдлэг, ойлголтыг өгч энэ чиглэлээр батлагдан гарсан шинэ хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн юм.          

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%