Мэдээлэл
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Ажилтнуудын ажлын идэвх санаачилга, эрч хүчийг нэмэгдүүлэх, төрийн албаны ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цаг төлөвлөх, цагийн менежментийг сайжруулах, хамт олны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, багаар ажиллах арга зүйгээс суралцах, үйлчилгээний ажлыг чанаржуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран 2017 оны 05 сарын 18-19 ны өдрүүдэд “BE ACTIVE” сургалтыг зохион байгуулж явууллаа. Уг сургалтанд Ажлын албаны ажилтан албан хаагчид нийт 50 хүн хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу Өөрийгөө өөрчлөхүй, Байгууллагын ажилтнуудын цагийн менежмент, Цагийн менежментийн матриц хичээлийг сургагч багш Б.Энхболд, Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэхэд ашиглах нь, Төрийн албан хаагчийн хамтын ажиллагаа ба багаар ажиллах чадвар хичээлийг сургагч багш Л.Лхагвасүх багш нар заалаа. Тус тусын зааж байгаа чиглэл, сэдвээрээ мэргэшсэн, нутгийн удирдлагын салбарт ажиллаж байсан туршлагатай багш нар багшилсан нь оролцогчдын идэвх санаачилга дээшилж, цаг төлөвлөх, цагийн менежментийг сайжруулах чадвар сайжирахад ихээхэн дөхөм болох үр өгөөжтэй сургалт болж өнгөрлөө
Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗ - өөс хороодын Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус дүүргийн хороодын Засаг дарга нарт Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын талаар тодорхой ойлголт өгч, практикт хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өгөх зорилгоор 2017 оны 04 сарын 28 ны өдөр сургалт зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх О.Алтангэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ хороодын Засаг дарга нар Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн хуулийн этгээдэд ямар хариуцлага оногдуулах эрх, үүргээ сайн таньж мэдсэнээр цаашид гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм гэдгийг онцолж дурдсан юм. Мөн тус сургалтаар 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, одоо УИХ аар хэлэлцэгдэж буй Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтын талаар Хурлын Ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа болон шашны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг танилцуулж, Засаг дарга нарын зүгээс тус эрх зүйн зохицуулалттай холбогдуулан асуулт асууж, харилцан санал солилцлоо.
“Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний суурь сургалт Баянзүрх дүүрэгт боллоо
Улсын Их хурлын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ –ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн орон нутгийн бодлого боловсруулах, төсөв батлах, манлайлах, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг” Төрийн бус байгууллага хамтран 2017 оны 04 сарын 21 нээс 04 сарын 22 ны хооронд “Resort World Terelj Hotel” –д сургалт зохион байгууллаа. Уг үндэсний суурь сургалтанд дүүргийн ИТХ - ын төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд хамрагдсан бөгөөд оролцогчдод Байгаль хамгаалал, газрын харилцаа, Орон нутгийн хөгжлийн сан,санхүүжилт, зарцуулалт, ИТХ-аас тавих хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах гэсэн сэдвүүдийн дагуу нэгдсэн мэдлэг, ойлголтыг өгч энэ чиглэлээр батлагдан гарсан шинэ хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн юм.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Баянзүрх дүүрэгт хийв
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/11 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/87 дугаар захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг өнөөдөр Баянзүрх дүүрэгт хийлээ. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид, Тамгын газрын харьяа хэлтэс, албад, 28 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 100 аж ахуйн нэгж, Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж оролцож байгаагаараа онцлог байв. Энэ удаагийн бэлэн байдлын үзлэгээр дүүргийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын 200 гаруй техник хэрэгслийн гамшгийн үеийн ашиглалт, бэлэн байдлыг үзэж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шаардлагатай багаж хэрэгслээр хангасан эсэхийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан байдлыг үзэж Мэргэжлийн ангиуд, аж ахуй нэгж байгууллагуудад гамшгийн үед үүсч болзошгүй нөхцөл байдлаар цагийн мэдээг өгч ажиллалаа. Дашрамд мэдээлэхэд, “гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчны..
Баянзүрх дүүргийн удирдлагууд мэдээлэл хийлээ
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тогтмол зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаар Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцож, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331,536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь оршин сууж, 2014, 2015 оны нийслэлийн Шилдэг дүүрэгт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнүүлжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Манай дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол хүн амын асуудал. Зургаан аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд Баянзүрх дүүрэгт оршин сууж байна.330 мянган иргэний төрийн үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхэд нэгж төрийн үйлчилгээний ажилтанд ирж байгаа ачаалал нь эрс ялгаатай буюу их байна гэсэн үг. Үүнд хүрч үйлчлэхийн тулд бид бүтээн байгуулалт, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйлийн үйлчилгээг аль болох иргэддээ тэнцвэртэй хүргэхийг хичээж ажиллаж байна.Тухайлбал, сургууль цэцэрлэгийн хувьд зургаан шинэ сургууль, 11 цэцэрлэгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд барьж амжсан байна. Ингээд хүүхдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалт өсч, ачаалал багассан.2017 онд Баянзүрх дүүрэгт 56 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгагдсан байгаа.Үүнд 23-р хорооны бага сургууль цэцэрлэгийн цогцолор барилга, 14-р сургуулийн барилга, 1,000 хүний суудалтай спорт..
"Иргэдээ сонсъё" аян зохион байгууллаа
Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт үйл ажиллагаа, авч байгаа арга хэмжээ болон зорьж буй ажлын талаар иргэд, сонгогчдод танилцуулж хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, тэдний санал бодлыг сонсож тусгах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүргийн хэмжээнд 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 03 дугаар сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус аяныг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 1-р үе нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас хороодын Иргэний танхимын албан хаагчдаар дамжуулан иргэдээс санал асуулга авч, нэгтгэх 2-р үе нь Нийслэл болон тухайн хорооноос сонгогдсон Төлөөлөгч, ИНХ-ын дарга, хорооны Засаг дарга болон Хурлын Ажлын албаны холбогдох ажилтанг оролцуулан иргэдийн төлөөллийг урьж, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шатанд хүргэх, цаашид хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэгдсэн ажлын санал, хүсэлтийг иргэдээс авч зохих байгууллагуудад уламжиллаа. БЗД-ийн ИТХ-ын Ажлын алба
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хийлээ
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний Оролцооны хэлтсийн 6,15,18,25,26 дугаар хорооны Иргэний Танхим, Улаан Загалмайн хороотой хамтран хороодын хамтарсан багийн гишүүдэд болон иргэдэд “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” хуулийн танилцуулгыг хийлээ. Уг танилцуулгын зорилго нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль”-ийн гол өөрчлөлтүүд болон гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт , түүний төрөл хэлбэрүүдийн талаар мэдээлэл өгч иргэдийн асуусан асуултанд хариулт өгч харилцан санал бодлоо солилцох байлаа. Нийт 58 иргэн хамрагдаж мэдээлэл авлаа.
“ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ МИНИЙ НҮДЭЭР” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 25 жилийн ой, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион байгуулах салбар комиссын даргийн захирамжаар Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт миний нүдээр” гар зургийн уралдааныг зарлан 11 сургуулийн 42 сурагч бүтээлээ ирүүллээ. Шилдэг бүтээлүүдээр 2015 оны 09 дүгээр сарын 9-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд үзэсгэлэн гарган нийтэд танилцууллаа. Шилдэг бүтээлийн эзэд Ахлах ангийн сурагчдын бүтээлээс 1 дүгээр байр- Мон-Турк сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Золзаяа 2 дугаар байр- Оюунлаг сургуулийн 11б ангийн сурагч Б.Буянзаяа 3 дугаар байр- Оюунлаг сургуулийн 11а ангийн сурагч Б.Энх-Амгалан Тусгай байр- Амгалан цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч М.Дөлгөөнмөрөн Дунд ангийн сурагчдын бүтээлээс 1 дүгээр байр- Арвис ЕБС-ын 8а ангийн сурагч Э.Амина 2 дугаар байр- 111 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч Ц.Ариунжаргал 3 дугаар байр- 55 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Ж.Мөнхбаатар Тусгай байр- Улаанбаатар ЕБС-ын 5а ангийн сурагч Ө.Хүслэн нар шалгарч 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хурлын удирдлагууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнан урамшууллаа.
Дүүргийн 3, 7 дугаар хорооны баар, караокег цэгцэлнэ
Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны иргэдийн хүсэлт санаачлага, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн байна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар цагдаагийн байгууллагаас гаргасан 3,7 дугаар хороонд гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн амгалан тайван амьдрах нөхцөлгүй байгаа байдлыг харгалзан үзэж холбогдох шийдвэр гаргаж байгаагаа Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү хэллээ. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд уламжилахаар болсон байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, “Нийслэл дүүрэг хоёр салшгүй хамгщтын ажиллагаатай байж, аливаа асуудлыг хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг. Баянзүрх дүүргийн 3,7 дугаар хорооны оршин суугчдын хувьд ялангуяа шөнө оройн цагаар маш хүнд нөхцөлд амьдардаг гэж хэлж болно. Цаг хэтрүүлэн хууль зөрчиж ажиллаж байгаа баар цэнгээний газруудад үйлчлүүлсэн иргэдийн соёлч боловсон биш харилцаа, хөгжим дуу болон бусад байдлаас үүссэн дуу чимээнээс болж тус хорооны оршин суугчид дайжихдаа тулаад байна. Баар цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Зөвхөн 3..
ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спорт тэмцээн зохиогдлоо
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хорооноос санаачлан ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн дунд зохион байгуулдаг спорт өдөрлөг 2 дахь жилдээ амжилттай боллоо. Спорт өдөрлөгөөр ИТХ-ын Төлөөлөгчид, 28 хорооны ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид хөгжөөнт тэмцээн, багийн ахлагчдын, багийн буухиа гүйлт гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө. Анхан шатны нэгжид ажилаж байгаа ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг танилцуулах зорилготой нөхөрсөг спорт тэмцээний хөгжөөнт тэмцээний төрөлд 1-р байрыг 21-р хороо, 2-р байрыг 25-р хороо, 3-р байрыг 2-р хороо эзэлсэн бол, багийн ахлагчдын тэмцээнд 1-р байранд 10-р хороог төлөөлж оролцсон төлөөлөгч Т.Гантөр , 2-р байранд 25-р хорооны тэргүүлэгч Дөлгөөн , 3-р байранд 8-р хорооны Иргэний танхимын ажилтан Энхдөл нар тус тус шалгарсан. Багийн дунд зохиогдсон буухиа тэмцээнд 26-р хорооны баг тамирчид тэргүүлсэн бол 2, 3-р байрыг 19,25-р хорооны баг тамирчид хүртсэн юм. Нийлбэр оноогоор энэ жилийн аварга багаар 25-р хороо шалгарч цомын эзэн болсон байна.
Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар хуралдлаа
<!--[if gte mso 9]><xml> <w:WordDocument> <w:View>Normal</w:View> <w:Zoom>0</w:Zoom> <w:TrackMoves></w:TrackMoves> <w:TrackFormatting></w:TrackFormatting> <w:PunctuationKerning></w:PunctuationKerning> <w:ValidateAgainstSchemas></w:ValidateAgainstSchemas> <w:SaveIfXMLInvalid>false</w:SaveIfXMLInvalid> <w:IgnoreMixedContent>false</w:IgnoreMixedContent> <w:AlwaysShowPlaceholderText>false</w:AlwaysShowPlaceholderText> <w:DoNotPromoteQF></w:DoNotPromoteQF> <w:LidThemeOther>EN-US</w:LidThemeOther> <w:LidThemeAsian>X-NONE</w:LidThemeAsian> <w:LidThemeComplexScript>X-NONE</w:LidThemeComplexScript> <w:Compatibility> <w:BreakWrappedTables></w:BreakWrappedTables> <w:SnapToGridInCell></w:SnapToGridInCell> <w:WrapTextWithPunct></w:WrapTextWithPunct> <w:UseAsianBreakRules></w:UseAsianBreakRules> <w:DontGrowAutofit></w:DontGrowAutofit> <w:SplitPgBreakAndParaMark></w:SplitPgBreakAndParaMark> <w:DontVertAlignCellWithSp></w:DontVertAlignCellWithSp> <w:DontBreakConstrainedForcedTables></w:DontBreakConstrainedForcedTables> <w:DontVertAlignInTxbx></w:DontVertAlignInTxbx> <w:Word11KerningPairs></w:Word11KerningPairs> <w:CachedColBalance></w:CachedColBalance> </w:Compatibility> <w:BrowserLevel>MicrosoftInternetExplorer4</w:BrowserLevel> <m:mathPr> <m:mathFont m:val="Cambria Math"></m:mathFont> <m:brkBin m:val="before"></m:..
Бүгдээрээ бэлэглэж бусдыгаа аварлаа
Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-аас санаачлага гарган ЗДТГ, ЦССҮТ-тэй хамтран “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээг дэмжин ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын Ажлын алба, ЗДТГ-ын 100 гаруй ажилтан албан хаагчид оролцож, 60 хүн цусаа хандивлалаа. Цусаа хандивласан ажилтнуудын дийлэнх нь анх удаа энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж байгаа хүмүүс байлаа. Нэг хүний хандивласан цус 3 хүний амийг аварч болдгыг ЦССҮТ-ийн эмч нар хэлсэн. Тиймээс ч энэхүү сайн үйлсийг түгээн дэлгэрүүлж, донорын үйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхэд өнөөдрийн арга хэмжээний зорилго оршиж байсан юм. Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын нэг үндэс. Хэдийгээр одоо зуны дэлгэр цаг хэдий ч, аялал зугаалгын идэвхитэй улиралд цусны хэрэглээ өсдөг байна. Тиймээс ч БЗД-ийн ИТХ-аас санаачилсан ажил олон хүний амийг аврах буянтай үйлс боллоо. Энэхүү өдөрлөг нь донорын үйлсийг иргэдийн дунд сурталчилж, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг төрийн албан хаагчдад таниулах зорилготой юм.
Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя
Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүрэг "Авлагагүй донор"-ын арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд "Бүгдээрээ бэлэглэж бусдыгаа аваръя" донорын өдөрлөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны 10-аас 16 цагийн хооронд дүүргийн Хуралдааны танхимд хийх тул Та сайн дурын цус бэлэглэх өдөрлөгт нэгдээрэй.Энэхүү өдөрлөг нь донорын үйлсийг иргэдийн дунд сурталчилж, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг төрийн албан хаагчдад таниулах зорилготой.Цусны донорын өдөрлөгт Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс, албад болон хороодын албан хаагчид бүрэн хамрагдаж, хорооны иргэд, хүндэт донорууд идэвхитэй оролцоно уу.
БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрыг засварлалаа
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд засвар хийлээ. Засварын үеэр эрүүлжүүлэх байрны 2 гол хаалга болон 9 өрөөний нааруудыг иж бүрнээр шинэчилж, 50 ширхэг нөмрөг бэлдсэнийг өнөөдөр Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Д.Батмөнхөд тус зөвлөлийн дарга Ц.Батхүү гардуулан өглөө . Тус эрүүлжүүлэхийн хувьд өдөрт 40-50 хүнд тогтмол үйлчилдэг байна. Архи хэтрүүлэн уусан иргэдэд үйлчилдэг гээд орхилгүй цаашид тус эрүүлжүүлэх төвийг нийслэлийн жишиг эрүүлжүүлэх төв болгохоор зорьж байгаа гэдгээ Цагдаагийн албан хаагчид хэлж байсан юм.
“Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүсэл, хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн аваргууд шагналаа гардлаа
<!--[if gte mso 9]><xml> <o:DocumentProperties> <o:Version>14.00</o:Version> </o:DocumentProperties> <o:OfficeDocumentSettings> <o:AllowPNG></o:AllowPNG> </o:OfficeDocumentSettings> </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> <w:WordDocument> <w:View>Normal</w:View> <w:Zoom>0</w:Zoom> <w:TrackMoves></w:TrackMoves> <w:TrackFormatting></w:TrackFormatting> <w:DoNotShowComments></w:DoNotShowComments> <w:PunctuationKerning></w:PunctuationKerning> <w:ValidateAgainstSchemas></w:ValidateAgainstSchemas> <w:SaveIfXMLInvalid>false</w:SaveIfXMLInvalid> <w:IgnoreMixedContent>false</w:IgnoreMixedContent> <w:AlwaysShowPlaceholderText>false</w:AlwaysShowPlaceholderText> <w:DoNotPromoteQF></w:DoNotPromoteQF> <w:LidThemeOther>EN-US</w:LidThemeOther> <w:LidThemeAsian>KO</w:LidThemeAsian> <w:LidThemeComplexScript>X-NONE</w:LidThemeComplexScript> <w:Compatibility> <w:BreakWrappedTables></w:BreakWrappedTables> <w:SnapToGridInCell></w:SnapToGridInCell> <w:WrapTextWithPunct></w:WrapTextWithPunct> <w:UseAsianBreakRules></w:UseAsianBreakRules> <w:DontGrowAutofit></w:DontGrowAutofit> <w:SplitPgBreakAndParaMark></w:SplitPgBreakAndParaMark> <w:EnableOpenTypeKerning></w:EnableOpenTypeKerning> <w:DontFlipMirrorIndents></w:DontFlipMirrorIndents> <w:OverrideTableStyleHps></w:OverrideTableStyleHps> </w:Compatibility> <m:mathPr> <m:..
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан боллоо
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан хуралдаж• Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар 3, 7 дугаар хорооны иргэдээс авсан саналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан дүнгийн тухай• Дүүргийн 2014 оны Төсвийн гүйцэтгэл болон 2015 оны Төсвийн Тодотголын төслийн тухай танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг гаргалаа.
Баянзүрхчүүд “Хангарьд” тэмцээний алтан цомын эзэд боллоо
Нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны дунд зохиогддог “Хангарьд” тэмцээний алтан цомын эзнээр Баянзүрх дүүргийн баг тодорлоо. Баянзүрх дүүргийн баг тамирчид оролцсон төрөл бүртээ амжилт үзүүлсэн бөгөөд Ширээний теннисний эрэгтэй төрөлд алтан медаль, эмэгтэй төрөлд хүрэл медаль хосын төрөлд алтан медаль, дартсын төрөлд мөн алтан медаль авсан юм. Багийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэй сагсан бөмбөг, волейболын төрөлд тус тус хүрэл медаль, волейболын эмэгтэй төрөлд мөн хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр нийт 3 алт, 4 хүрэл медаль авч багийн нийт оноогоор 1 дүгээр байранд шалгарч, алтан цомын эзэн боллоо. Ирэх жилийн “Хангарьд” тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүрэг энэхүү цомыг мөн дагалдаж явдаг юм.
Баянзүрх дүүргийн иргэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төсөлтэй танилцлаа
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачлагаар Цагдаагийн Ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран ““Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг дүүргийн иргэдэд танилцуулж байна. Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн 6821 иргэнийг хамруулсан гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр түүвэр судалгааг явуулахад, иргэдийн 50 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн санаачилсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг дүүргийн иргэддээ танилцуулж, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг таниулахад оршиж байгаа юм.
Ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХАРЬЯА ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН АНХААРАЛД!!! Эссэ бичлэгийн уралдаанзохион байгуулах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, 14.2.3, 14.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:1. Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжил, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг өсвөр үеийнхэнд танин мэдүүлэхзорилгоор дүүргийнЕрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүсэл, хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсугай. 2. Эссэ бичлэгийн уралдааны удирдамжийг нэгдүгээр, зарцуулагдах хөрөнгийг хоёрдугаар, уралдаан дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 3. Уралдаанд шаардагдах840 000 /найман зуун дөчин мянган/ төгрөгний 580 000 /таван зуун наян мянган/ төгрөгийг шагнал урамшууллын зардлаас, 260 000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгийг төлбөр хураамжийн зардлаас гаргахыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Ч.Мэндсайхан/, нягтлан бодогч /Н.Хүрэлбаатар/ нарт зөвшөөрсүгэй.4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохион байгуулал..
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо
Хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд соёлтой оролцож, өөрийн эрүүл мэнд амь насаа хамгаалах дадал эзэмшүүлэх зорилго бүхий “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн Баянзүрх дүүргийн хэмжээнд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргийн харьяа 17 цэцэрлэгийн 204 хүүхэд, 40 орчим багш нар оролцож, өөрсдийн авхаалж самбаагаа сорьсон юм. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: “Ногоон гэрэл-Цагаан шугам гэсэн нэрээр энэ тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогддог. Анхны оролцогчид нь одоо 18, 19 настай залуус болсон байгаа. Замын хөдөлгөөний соёл бол хүүхэд бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлийн нэг. Хүүхэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурснаар өөрийгөө төдийгүй найзуудаа хамгаалж байгаа хэрэг юм. Тиймээс энэ тэмцээний үр дүн маш тодорхой. Хүүхэд, багачуудаа бэлдэн өрсөлдүүлж байгаа багш нар, эцэг эхчүүдэд бүгдэд нь баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм. 1-р байрыг 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг, 2-р байрыг 147 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг 3-р байрыг 52-р цэцэрлэгийн “Супер цагдаа” баг, тусгай байрыг 122-р цэцэрлэгийн баг тус тус эзэллээ. Дүүргийн УЗХорооны шагналаар 63, 64 дүгээр цэцэрлэгүүд шагнагдсан байна. Түрүүлсэн баг удахгүй болох нийслэлийн тэмцээнд өрсөлдөнө.