Фото мэдээ
“Улаанбаатар марафон-2017” шилжин явах цом аялуулах аяны хүрээнд “Эх байгаль-Эрүүл хамт олон“ явган аялалыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын А/147-р захирамжаар жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээний цом аялуулах аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны зүгээс Хурлын Төлөөлөгчид, ажилтан, албан хаагчид, хороодын ИНХ-ын дарга нарыг хамруулсан “Эх байгаль-Эрүүл хамт олон“ явган аялалыг “Эрүүл байхын үндэс бол хөдөлгөөн мөн” уриан дор Богд хан уул-Цэцээ гүний оргилд гарах маршрутаар 2017 оны 05 сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Явган аялалд нийт 62 ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцож төлөвлөсөн маршрут, чиглэлээр 5 цаг явган аялж Цэцээ гүний оргилд амжилттай гарч нэг өдрийг идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүллээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт сургалт зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн ИТХ-Ажлын албанаас санаачлан тус дүүргийн Нутгийн удирдлагын байгууллагын үүсэл хөгжил, эрх зүйн үндэс, Иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх, чиг үүрэг, холбогдох хууль эрх зүйн зохицуулалт зэрэг мэдлэг мэдээллийг хүргэх, үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 05 ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтанд хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар болон Ажлын албаны ажилтнууд нийт 30 хүн хамрагдаж Иргэдийн оролцоо, түүний хэлбэрүүд, давуу ба сул тал, холбогдох хууль тогтоомжуудын талаар мэдлэгээ дээшлүүлэн иргэдийн оролцоог хангасан сайн туршлагуудтай танилцсан юм. Сургалтын үеэр Иргэдийн нийтийн хурлын дарга нар идэвхтэй оролцож, багш нараас асуулт асуун хариулт авч санал солилцсоноос гадна багш нар Баянзүрх дүүргийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө, газар нутгийн онцлог зэргийн талаар маш сайн судалгаа хийж, мэдээ мэдээлэлтэй байж, асуултанд хариулт өгч байсан нь оролцогчдод мэдлэгээ батжуулахад улам дөхөм болсон. Цаашид ИТХ ын Ажлын албаны зүгээс Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай шат дараалсан, цэгцтэй, мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байх юм.
Сар шинийн мэндчилгээ