Хурлын даргын мэндчилгээ
8 сар
19
 


Эрхэм хүндэт Баянзүрхчүүд та бүхнийхээ амар амгаланг айлтган 
мэндчилье.

       

      Нутгийн өөрөө удирдах байгууллагын 8 дахь удаагийн Сонгуулийн үр дүнд шинээр  эмхлэн байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө иргэдтэйгээ ойр ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг  байнга сонсож, бодлого шийдвэртээ тусган, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж,  хийж бүтээж байгаа ажлаа тогтмол мэдээлж, иргэдтэйгээ харилцах эргэх холбоогоо сайжруулах зорилго тавин ажиллаж байна.

     Бид дүүргийнхээ хөгжилд иргэдийнхээ бүтээлч санаачлага, идэвхитэй оролцоог  эрхэмлэн, хамтын ажилллагааг хөгжүүлэхийн төлөө Засаг  дарга түүний баг хамт олонтой үр бүтээлтэйгээр хамтран   ажиллах  болно.

      Та бүхнийгээ Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар байнга зочилж өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгосон дүүргийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний Тэргүүлэгчид, Төлөөлөгчдийн гаргаж буй бодлого, шийдвэр болон хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж  төрөлх дүүргээ тогтвортой хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА ШАРЫН ГАНЧИМЭГ



Сэтгэгдэл ачааллаж байна ..